Vex-Muugii.Blogmn.Net

2030 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргад Монгол оролцох уу?

14:57 , 2010-08-20 .. Бичигдсэн: Спортын мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлхийд ганцхан Монгол наадмын шөнө дэлхийд ганцхан хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж бараг сvvлчийн мөчид оруулсан золигийн бөмбөгөөрөө испаничууд тvрvvллээ. Бvтэн сарын турш Өмнөд Африкт болсон тоглолтуудыг нойргvй (гэхдээ шар айрагтай) сахиж хөл бөмбөгийн гvрнvvдийн сvйрлийг vзэж оволзсон манай залуусын хувьд монгол наадмын хоёр өдөр тэгэсхийгээд өнгөрсөн биз. Монголын шинэ vе хөл бөмбөгийг сонгож байна. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, (Дэмбэрэл даргыг алгасаад?) УИХ-ын гишvvдээс эхлээд зурагт vздэг хvн бvр Английг, Бразилийг, Аргентиныг, Германыг гэхчлэн дэмжжээ. Яагаад гэдгийг мэдэх vv? Яагаад гэвэл Монголын баг оролцоогvй учраас. Монгол Улс хэзээ нэгэн цагт хөл бөмбөгөө учир зvггvй хөгжvvлж чадаад Солонгос, Хятад, Япон мэтийг дийлж Ази тивээсээ гарахын төлөө явахаас өөр яахав. Хэдэн арван жил хэрэгтэй… Өөр нэг зам бий. Энэ бол дэлхийн аваргыг Монголд явуулж зохион байгуулагч орны хувьд шууд “шалгарах”. 20-р зууны туршид энэ тэмцээн зөвхөн Европ, эсвэл Америк тивд явагдсан бол 2002 онд анх удаа Азид ирж Өмнөд Солонгос, Япон хоёрт зэрэг, 2006 онд Германд, 2010 онд Өмнөд Африкт болж өнгөрлөө. Ирэх 2014 онд Бразильд болно. Харин 2018 ба 2022 онуудад хаана болохыг 12-р сарын 2-нд Швейцарын Цюрих хотноо ФИФА-гийн төв байранд тодруулах аж. 2018 оныход Англи, Орос, АНУ, бас Португали ба Испания (хамт), Бельги + Нидерланд (хамт), харин 2022 оны төлөө Өмнөд Солонгос, Катар, Япон, Австрали тус тусдаа өргөдлөө өгөөд байна. Яахав 2026 оныг хэн нэгэн аваг. Харин 2030 он Монголынх байж болох уу? Бvтэшгvй санаа биз. Юуны тvрvvнд тус бvрдээ хэдэн арван мянган суудалтай нэлээн хэдэн цэнгэлдэх хvрээлэн хэрэгтэй. Тэрбумаар тоологдох зардал мөнгө… Гэтэл 2022 оныход бөмбөгөө сайн цөлбөл нисээд усанд уначихмаар бичил (ердөө 11 мянган кв.м буюу манай хамгийн жижиг Сэлэнгэ аймгаас 4 дахин бага) нутагтай, 833 мянган хvнтэй Катар улс нэрээ өгчээ. Газрын тосоор эх захгvй баяжсан улс гэдэг. Тэгвэл биднийг удахгvй тийм болно гэж Оюутолгой, Тавантолгойн vvцыг задалсан манай томчууд амлаад байгаа. Удахгvй тэндээс мөнгө цутгаж эхэлнэ. 1990 онд Өмнөд Африкт апартеид төгсгөж Нельсон Мандела шоронгоос гарснаас хойш яг 20 жилийн дараа хөл бөмбөгийн аваргыг зохион байгууллаа. Тэгвэл Монголд 1990 онд социализмыг төгсгөснөөс хойш бас 20 жил өнгөрчээ. Барьцаад яахав. 2030 он хvртэл бидэнд сунайсан сайхан хорин жил байна. Ингээд бодохлоор болмоор ч юм шиг… P.S: Саяхан “ДАШТ-2030 Монгол” төсөл нь хэрэгжиж эхэлсэн тухай сонслоо. Ямар зорилготойг сураглавал “Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжvvлэх, тив дэлхийд өрсөлдөж чадахуйц тамирчдыг нээн илрvvлэх гэсэн зэрэгт чиглэсэн vйл ажиллагааг явуулах” гэх ерөнхий өгvvлбэр харагдав. Монголчуудаа, хэтэрхий даруу байгаа юм биш vv?

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

4shared.com
Error-spam.blogspot.com
http://www.google.mn
http://www.youtube.com
http://www.Caak.mn
http://sportnews.mn
http://force.blog.banjig.net/

Ангилалууд

Монгол дуу
Гадаад дуу
Видео
Зураг
Программ хангамж
Зөвлөмж
Зарна авна
Гар утсанд
Нийтлэл
Ном тонхимол
Спортын мэдээ
Тоглоом
Ханын цаас
Хичээл
Шинэ технологи
CS hack , tool , cheat

Сүүлийн бичлэгүүд

Анхны хайр гэж юу вэ?
OBO CUSTOM CAR CLUB-н Захирал OБO-гийн Drift /OBOCUSTOMS.MN/
Avira antivirus /татахаар/
Татар - I'm so Fly
2030 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргад Монгол оролцох уу?
Дайны золиос бологсодын талаархи гашуун vнэн
Бид дэлхийн номер нэг шигшээ баг
Техас покер тоглох уу найзуудаа?
Mesut Ozil, Real Madrid клубт нэгдэхээр боллоо
Cesc Fabregas-ийн тухай

Найзууд

0rgil



:-)
 
xaax